Зун-д
Чамайг зөндөө удаан хүлээлээ. Хэчнээн их санасан гээч. Өөрт чинь би хайртай шиг чи ч бас намайг хайрладгийг мэдэрдэг. Би гэгч газарт шургасан нэгээхэн өвс төдийхөн атал чи надад энэрэлт илчээ харамгүй өгөх юм. Чи тийм энэрэнгүй ивээлт сэтгэлээр дүүрэн бас хамгийн үзэсгэлэнтэй нь. Аашилж тэвдэж байгаа чинь хүртэл сэтгэл татам. Чамаар би ундаалж, хатсан дэлбээгээ зоригтойхон буулгаад ахиад эхнээс нь, шинэхэн нахиагаа нээх зориг авдаг. Гайхалтай биш гэж үү? Даанч чи дэндүү богинохон юм. Тийм ч болохоор энэ хоромд чин үнэнээр чамайг хайрлаж чаддаг байх. Гэхдээ чи цаг нь болохоор дахиад инээмсэглээд л ирдэг. Тиймээс би гутрахгүй. Чамтай үүрд хамт байхын тулд өөрөө би чиний дүрд хувирах хэрэгтэй. Чам шиг сайхан баймаар байна. 🍀💖